“Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн Удирдах зөвлөлийн хуралдаан боллоо
Хүүхдийг Ивээх Сан “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийг Японы нийгмийн хөгжлийн сангийн буцалтгүй тусламж, Дэлхийн банкны менежментээр 2020 оноос Ховд, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэр, Сүхбаатар аймгийн 25 суманд хэрэгжүүлж байна. Тус Төслийн Удирдах Зөвлөл (ТУЗ)-ийн ээлжит хуралдааныг 2022 оны 12 дугаар сарын 6-нд Улаанбаатар хотод зохион байгууллаа. ТУЗ-ийн хуралдааныг Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь хөтөлбөрийн менежер, суурин төлөөлөгч Л.Баян-Алтай удирдсан бөгөөд хуралдаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газрын Суралцагчийн хөгжлийн газрын дарга Ж.Болормаа, БШУЯ-ны дэргэдэх Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга С.Санжаабадам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрын дарга Л.Батмагнай, Жайка Монгол олон улсын байгууллагын Боловсролын салбар хариуцсан суурин төлөөлөгч Кавабата Рэйко зэрэг ТУЗ-ийн гишүүдээс гадна Хүүхдийг Ивээх Сангийн хөтөлбөрийн менежерүүд, төслийн багийнхан оролцсон юм.